A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АГААРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2011 оны 02 сарын 10 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот АГААРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Агаарын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.5 дахь хэсэг нэмсүгэй: "12.5.Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тухайн бүсэд мөрдөх журмыг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулиар зохицуулна." 2 дугаар зүйл.Агаарын тухай хуулийн дараахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт: "3.1.2."агаарын бохирдол" гэж агаар бохирдуулах бодисын агууламж агаарын чанарын стандартаас хэтэрч, агаарын чанар доройтохыг;" 2/3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалт: "3.1.5."агаар бохирдуулах бодис" гэж утаа, тортог, тоос, хог хаягдлын улмаас агаарыг бохирдуулж, хүний эрүүл, аюулгүй амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа хийн хольц, тоосонцорыг;" 3 дугаар зүйл.Энэ хуулийг Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх