A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 7 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "улсын гарьд" гэсний дараа ",улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга" гэж нэмсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө болон уг хууль батлагдсаны дараа улсын баяр наадамд 10 даван түрүүлсэн бөхөд хамааруулж хэрэглэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН