- Нүүр
- Монгол Улсын хууль
- АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 61дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 61.1.5 дахь заалт нэмсүгэй:
"61.1.5.тээврийн хэрэгслийн өмчлөгчийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;"
2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 61дүгээр зүйлийн 61.1.5 дахь заалтын дугаарыг "61.1.6" гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 91дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
