- Нүүр
- Монгол Улсын хууль
- АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ /Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй:
"4.1.9. нийгмийн хөгжлийн үйлчилгээ."
2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын "нөхцөлт мөнгөн" гэснийг "нийгмийн халамжийн" гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10, 5.1.11 дэх заалтын "төрийн соёрхолт" гэснийг "төрийн шагналт, төрийн соёрхолт" гэж, "жилд" гэснийг "сард" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
