A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Валютын зохицуулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

1/ 8 дугаар зүйлийн 6 дахь заалт:

"6/ байнга оршин суугчид гадаад төлбөр, тооцоо хийх болон гадаад бэлэн валютаар гүйлгээ эрхлэхэд хяналт тавих;"

2/ 14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"6. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн гадаадаас авсан валютын зээлийг Монгол банкинд бүртгүүлнэ."

2 дугаар зүйл. Валютын зохицуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Монголбанкны зөвшөөрлөөр", 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "заалт, 12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн" гэснийг тус тус хассугай.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ