- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй: 1/19 дүгээр зүйл: "19 дүгээр зүйл Тогтвортой байдлын гэрээ 1. Монгол Улсад 2.0 сая ам. доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгөөс доошгүй хэмжээний хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч хүсэлт гаргавал түүний үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах эрх зүйн баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг хөрөнгө оруулагчтай тогтвортой байдлын гэрээг байгуулж болно. 2. Тогтвортой байдлын гэрээний загварыг Монгол Улсын Засгийн газар батална. Энэхүү гэрээний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах бөгөөд тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, гэрээг цуцлах үндэслэл, хэрэгжүүлэх хугацааны тухай нөхцөлийг агуулсан байна. 3. Гадаадын хөрөнгө оруулагчийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2.0-10.0 сая ам. доллар буюу түүнтэй тэнцэх төгрөг байхаар бол тогтвортой байдлын гэрээг 10 жил, 10.0 сая ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байхаар бол 15 жилээр тус тус байгуулна. 4. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дампууруулаагүй, эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоогоогүй, талууд харилцан тохиролцож хэлэлцээрийг цуцлаагүй байхад гадаадын хөрөнгө оруулагч өөрөө санаачлан тогтвортой байдлын гэрээнд заасан хугацаанаас өмнө үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд уг хөрөнгө оруулагчид татварын болон бусад чөлөөлөлт, хөнгөлөлтөөр олгосон хөрөнгийг нөхөн төлүүлнэ." 2/ 20 дугаар зүйл: "20 дугаар зүйл. Тогтвортой байдлын гэрээ байгуулах 1. Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хүссэн хөрөнгө оруулагч энэ тухай өргөдөл, гэрээний төслийг татварын бодлогын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 2. Татварын бодлогын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн уг өргөдөл, гэрээний төслийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдөрт багтаан хянаж, нэмэлт тодруулга хийх шаардлагагүй гэж үзвэл өргөдөл гаргасан этгээдтэй гэрээ байгуулна. Хэрэв нэмэлт, тодруулга хийх шаардлагатай бол энэ тухай өргөдөл гаргагч этгээдэд ажлын 7 өдрийн дотор мэдэгдэнэ. 3. Тогтвортой байдлын гэрээний тухай мэдээллийг холбогдох байгууллагуудад хүргүүлнэ." 3/ 3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг: "4."хөрөнгө оруулалтын гэрээ" гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг, менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх хэлцлийг хэлнэ; 5/"нэг цэгийн үйлчилгээ" гэж гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар бүртгүүлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, лицензи, гэрчилгээ авах, дүгнэлт, үнэлгээ хийлгэх тухай өргөдөл, холбогдох баримт бичгийг нэг дор хүлээн авч, эрх бүхий байгууллагаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах, хөрөнгө оруулагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх иж бүрэн үйлчилгээг." 4/ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа дууссан, хөрөнгө оруулагч гэрээгээ цуцалсан, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд гэрээг бүртгэлээс хасч гэрчилгээг хүчингүй болсонд тооцно." 5/ 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: " 2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар, хөрөнгө оруулалтын гэрээ хэрэгжүүлэгчид үзүүлэх татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль[1], Гаалийн тарифын тухай хууль[2], Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль[3], Онцгой албан татварын хууль[4], Газрын тухай хууль[5]-иар зохицуулна." 6/ 6 дугаар зүйлийн 5, 6 дахь заалт: "5/ маркетинг, менежментийн гэрээ байгуулах; 6/ санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх." 2 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын "тогтоомж," гэсний дараа "концесс, бүтээгдэхүүн хуваах"; 16 дугаар зүйлийн 1, 2; 17 дугаар зүйлийн 1,2,3,4,5; 18 дугаар зүйлийн 1; 21 дүгээр зүйлийн 1, 3, 5, 6; 22 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэг; 23 дугаар зүйл; 24 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг; 25 дугаар зүйл; 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн " гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж" гэсний дараа "гадаадын хуулийн этгээдийн салбар" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дор дурдсан зүйл, хэсэг, заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай: 1/ 14 дүгээр зүйл: "14 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх 1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхтэй: 1/ гадаадын хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэгдсэн зорилттой уялдуулан боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих; 2/ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих; 3/ гадаадын хөрөнгө оруулах тэргүүлэх салбар, чиглэлийн талаар санал боловсруулах. 2. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь бүрэн эрхтэй: 1/ гадаадын хөрөнгө оруулалтын талаархи бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх; 2/гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нөхцөл бололцоог судлах, гадаад сурталчилгааны ажлыг зохион байгуулах, мэдээллээр хангах, төслийн тендерт гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах; 3/ гадаадын хөрөнгө оруулагчдад "нэг цэг"-ийн иж бүрэн үйлчилгээ үзүүлэх; 4/ гадаадын хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг гаргах; 5/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар нэгж, төлөөлөгчийн газар байгуулах асуудлыг хянан шийдвэрлэх; 6/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагааг түр буюу бүрмөсөн зогсоох; 7/ хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх. 3. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтад заасан зарим үйлчилгээг төлбөртэй гүйцэтгэнэ." 2/ 15 дугаар зүйл: "15 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбар, хөрөнгө оруулалтын гэрээг бүртгэх 1. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гэрчилгээ авсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарыг Үндэсний татварын ерөнхий газар улсын бүртгэлд бүртгэнэ. 2. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарын гэрээ, дүрэмд оруулсан өөрчлөлтийг гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрсний дагуу Үндэсний татварын ерөнхий газар бүртгэнэ. 3. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хөрөнгө оруулалтын гэрээг бүртгүүлэх тухай өргөдөл, хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар батлагдсан хуулбарыг үндэслэн бүртгэж, холбогдох гэрчилгээг өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор олгоно." 3/ 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, өөрийн хөрөнгийн 25-аас доошгүй хувь нь гадаадын хөрөнгө оруулагчийн хувь хөрөнгөөс бүрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэнэ." 4/ 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өөрийн хөрөнгийг бүрдүүлэхээр хөрөнгө оруулагчдаас оруулах эд хөрөнгө, оюуны үнэт зүйлсийг чөлөөтэй хөрвөх валютаар болон төгрөгөөр үнэлгээний адил зарчим баримтлан хөрөнгө оруулагчид харилцан тохиролцож үнэлнэ. Хэрэв хөрөнгө оруулагч шаардлагатай гэж үзвэл уг үнэлгээг хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий дотоодын болон гадаадын мэргэжлийн байгууллагаар хийлгэж болно." 5/ 6 дугаар зүйлийн 3 дахь заалт: "3/ гадаадын хөрөнгө оруулагч тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авах замаар шууд хөрөнгө оруулалт хийх;" 6/ 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт: "4/ дараахь орлого, ашиг, төлбөрөө гадаадад саадгүй гуйвуулах: а/ өөрт ногдох хувь нийлүүлэгчийн орлого, хувьцааны ногдол ашиг; б/ эд хөрөнгө, үнэт цаас борлуулсан, эд хөрөнгийн эрхээ бусдад шилжүүлсэн, хөрөнгө оруулалтын гэрээ дуусгавар болсон болон аж ахуйн нэгж татан буугдсаны дараа өөрт нь ногдох орлого; в/ үндсэн өр, хүү болон бусад адилтгах төлбөр; г/ дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөр; д/ хууль тогтоомжийн дагуу олсон бусад орлого" 7/ 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалт: "2/ гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулах, гадаадын хуулийн этгээдийн салбар нээн ажиллуулах тухай гэрээ, дүрэм, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;" 8/ 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь өгүүлбэр: "Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу зохицуулна." 4 дүгээр зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндэсний татварын ерөнхий газарт" гэсний өмнө "гадаадын хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага," гэж нэмсүгэй. 5 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн гуравдугаар бүлгийн нэрийг " Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагаа"; 16 дугаар зүйлийн нэрийг "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарын үйл ажиллагааг зогсоох"; 17 дугаар зүйлийн нэрийг "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарыг татан буулгах"; 21 дүгээр зүйлийн нэрийг "Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, гадаадын хуулийн этгээдийн салбарт газар ашиглуулах"; 1 дүгээр зүйлийн "гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай холбогдсон" гэснийг "гадаадын хөрөнгө оруулалтын холбогдолтой"; 22 дугаар зүйлийн 3, 25 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгийн "нэгжийн " гэснийг "нэгж" гэж, 18 дугаар зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1,3,5, 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "нэгжид" гэснийг "нэгж" гэж, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "нэгжийг" гэснийг "нэгж" гэж, 17 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "Улсын татварын ерөнхий газар" гэснийг "Үндэсний татварын ерөнхий газар"; 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 21 зүйлийн 4 дэх хэсгийн "дүрмийн санд" гэснийг "өөрийн хөрөнгөд"; 24 дүгээр зүйлийн гарчиг; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "хангамжийн" гэснийг "хамгааллын" гэж тус тус өөрчилсүгэй. 6 дугаар зүйл. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгээс " нийгэмчлэх,", 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгээс "дүрмийн сан"; 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээс "Аж ахуйн нэгжийн тухай" гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР [1] "Төрийн мэдээлэл", 1993 он, ¹1 [2] "Төрийн мэдээлэл", 1996 он, ¹9 [3] "Төрийн мэдээлэл", 1998 он, ¹2 [4] "Төрийн мэдээлэл", 1993 он, ¹2 [5] "Төрийн мэдээлэл", 1995 он, ¹2
Текст томруулах
A
A
A
