- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2010 оны 04 сарын 22 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн "60-аас дээш настай," гэснийг "Ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн," гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
