- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дархлаажуулалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "
19 дүгээр зүйл. Дархлаажуулалтын үйл ажиллагааг төрөөс дэмжих
19.1.Дархлаажуулалтын зориулалтаар урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх зэрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлнэ."
2 дугаар зүйл. Энэ хуулийг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
