- Нүүр
- Монгол Улсын хууль
- ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 14.4 дэх хэсэг нэмсүгэй:
1/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:
"14.4.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална."
2 дугаар зүйл.Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
"14.3.Дипломат цол олгосон хүнд үнэмлэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн хүнд цолны ялгах тэмдэг тус тус олгоно."
3 дугаар зүйл.Дипломат албаны тухай хуулийн 14.4 дэх хэсгийн дугаарыг 14.5, 14.5 дахь хэсгийн дугаарыг 14.6 болгон тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
