- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Засгийн газрын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, зүйл тус тус нэмсүгэй: 1/ 20 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг: "6.Шадар сайдын түр эзгүйд түүний үүргийг Шадар сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн гүйцэтгэх бөгөөд ийнхүү Шадар сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ. 7.Энэ хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 16, 17-д заасан Засгийн газрын гишүүн түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосон Засгийн газрын аль нэг гишүүн түүний үүргийг гүйцэтгэх бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ." 2/ 24 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг: "5.Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүний хувьд зарчмын өөр санал илэрхийлэхгүй. 6.Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй." 3/ 341дүгээр зүйл: "341дүгээр зүйл. Шадар сайдын ажлын алба 1.Шадар сайд ажлын албатай байна. Ажлын албаны ажилтан ажлаа Шадар сайдын өмнө хариуцаж, Хэрэг эрхлэх газарт харьяалагдана. 2.Шадар сайдын ажлын албаны орон тооны хязгаар, зардлын төсвийг Засгийн газар тогтооно."
2 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "түүний дотор" гэсний дараа "Шадар сайд болон" гэж, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтын "Хэрэв" гэсний дараа "Шадар сайд, эсхүл" гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Ерөнхий сайдын түр эзгүйд түүний үүргийг Монгол Улсын Шадар сайд гүйцэтгэнэ. Ерөнхий сайд, Шадар сайд нэгэн зэрэг түр эзгүй байх тохиолдолд Ерөнхий сайдын үүрэг болгосноор Засгийн газрын аль нэг гишүүн Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэнэ. Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэж байгаа Засгийн газрын гишүүн Ерөнхий сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, хариуцлага хүлээнэ." 2/ 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэр: "Дэд сайдыг асуудал хариуцсан сайдын саналыг үндэслэн Ерөнхий сайд Шадар сайдтай зөвшилцөн санал болгосноор Засгийн газар томилж, чөлөөлнө." 3/ 181дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт: "2/ сайдаас олгосон бүрэн эрхийн хүрээнд харьяа агентлаг, байгууллагатай харилцах, тэдгээрийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;" 4/ 182дугаар зүйлийн 4 дэх хэсэг: "4.Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцаж, Шадар сайдад ажлаа танилцуулна." 5/ 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг: "3.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөхчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ. 4.Засгийн газрын орон гарсан гишүүнийг нөхөн томилох хүртэл Ерөнхий сайд Шадар сайдтай тохиролцон Засгийн газрын нэг буюу хэд хэдэн гишүүнд түүний үүргийг хуваарилан хариуцуулж болно." 6/ 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх өгүүлбэр: "2.Засгийн газар асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэнэ. Ийнхүү шийдвэрлэж чадаагүй бол шийдвэр гараагүйд тооцно."
4 дүгээр зүйл.Засгийн газрын тухай хуулийн 181дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн "Ерөнхий сайдад" гэснийг "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэж, 183 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхий сайд" гэснийг "Засгийн газар" гэж, 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 1 дэх заалтын "бүс нутгийн хөгжлийн бодлого" гэснийг "бүс нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого" гэж, мөн заалтын "хүүхэд, залуучуудын асуудал" гэснийг "хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал" гэж, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "бодлогыг тодорхойлно" гэснийг "үйл ажиллагааг удирдана" гэж, мөн хэсгийн 5 дахь заалтын 3 дахь өгүүлбэрийн "4 дэх" гэснийг "5 дахь" гэж, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын "182" гэснийг "183" гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1, 2 дахь өгүүлбэрийн "Ерөнхий сайдын бодлогыг" гэснийг "Засгийн газрын бодлогыг" гэж, мөн хэсгийн 2 дахь өгүүлбэрийн "Ерөнхий сайдад" гэснийг "Засгийн газарт" гэж, мөн зүйлийн 5-8 дахь хэсгийн дугаарыг "7-10" гэж, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын "дангаар" гэснийг "Шадар сайдтай санал нэгдэж" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 7 дахь заалтын "Ерөнхий сайдад" гэснийг "Ерөнхий сайд болон Шадар сайдад" гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх өгүүлбэрийн "Ерөнхий сайд шууд буюу шаардлагатай бол" гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Засгийн газрын тухай хуулийн 181дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A
