- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ХУВИЙН ХЭРГЭЭР ЗОРЧИХ, ЦАГААЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсгийн "цагдаагийн байгууллагад" гэснийг "аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба", мөн зүйлийн 7, 8 дахь хэсэг болон 8 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "цагдаагийн байгууллага" гэснийг аймгийн Засаг даргын дэргэдэх Иргэний бүртгэл, мэдээллийн алба" гэж тус тус өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД
Текст томруулах
A
A
A
