A

A

A

Бүлэг: 1979

ОЙГООС ХЭРЭГЛЭЭНИЙ МОД, ТҮЛЭЭ БЭЛТГЭЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Аймгийн Засаг дарга болон сумын Засаг даргын тамгын газрын ойн асуудал эрхэлсэн албан тушаалтантай байгуулсан гэрээний дагуу үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэх модны төрөл хэмжээнд ногдох төлбөрийг мод, түлээ бэлтгэх эрхийн бичиг авахын өмнө төлнө. Аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэсэн мод, түлээний хэмжээ, түүнд ногдох төлбөрийн тооцоог сумын Засаг даргын томилсон албан тушаалтнаар хянуулж, улирлын тооцоог тухайн улирлын сүүлчийн сарын 25-ны дотор, жилийн тооцоог дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор харьяалах татварын албатай хийнэ." МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

Хэвлэх