A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 9, 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:

Хэвлэх

1/ 9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

"9.6. Олон нийтийн радио, телевизийн мэдээллийн болон сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлэг нь дохионы хэлний орчуулгатай гарах ба урсгал мэдээлэл явуулах, бичгэн мэдээллийг хараагүй иргэнд зориулан нэвтрүүлж байна.

2/ 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан үйлчилгээний хөлснөөс бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий иргэнтэй өрх чөлөөлөгдөнө."

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН