A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 06 сарын 25 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХУУЛИЙН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ХҮЧИНГҮЙ

БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1957 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэврийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуулийн "8 ба түүнээс дээш хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, 5-8 хүртэл хүүхэд төрүүлэн өсгөсөн эхэд "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонг шагналын хамт тус тус олгож байхаар тогтоосугай." гэсэн 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д . ДЭМБЭРЭЛ