A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)/Энэ хуулийг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
Бүлэг: 1979

ОРЛОГЫГ НЬ ТУХАЙ БҮР ТОДОРХОЙЛОХ БОЛОМЖГҮЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУВИАРАА ЭРХЛЭГЧ ИРГЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 5.3.18 дахь заалт: "5.3.18. үсчин, гоо сайхны үйлчилгээ." 2/ 5.5 дахь хэсэг: "5.5. Улс хооронд зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд дор дурдсан хэмжээгээр албан татвар ногдуулна:

Хэвлэх

Ажил үйлчилгээний төрөл Албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Замын-Үүд, Алтанбулаг боомтоор Бусад боомтоор
1. Улс хооронд зорчигч тээврийн үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 4 хүртэл хүний суудалтай автомашинаар 10000 6000
б/ 8 хүртэл хүний суудалтай автомашинаар 12000 8000
в/ 16 хүртэл хүний суудалтай автомашинаар 14000 10000
г/ автобусаар 18000 12000
2. Улс хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээ хийх тухай бүрд:
а/ 1-З тн-ын даацтай автомашинаар 16000 10000
б/ З-5 тн-ын даацтай автомашинаар 18000 12000
в/ 5-8 тн-ын даацтай автомашинаар 20000 14000
г/ 8-аас дээш тн-ын даацтай автомашинаар 22000 16000
д/ трактораар 10000 4000

Хэвлэх

3/ 5.6 дахь хэсэг: "5.6. Автомашины суудлын хэмжээ, даац 2 ангилалд давхардсан тохиолдолд өмнөх ангиллаар тооцож албан татвар ногдуулна." 2 дугаар зүйл. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "6.2. Энэхүү хуулийн 5.3-д заасан ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэн нь тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд бүртгүүлж, Улаанбаатар хотод 10000 төгрөг, Налайх, Багануур, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд болон байнгын ажиллагаатай боомттой сумдад 8000 төгрөг, бусад аймгийн төвийн сумдад 6000 төгрөг, бусад газарт 4000 төгрөгийг сар бүр бэлнээр буюу бэлэн бусаар урьдчилгаа хэлбэрээр төлж, албан татвар төлөгчийн гэрчилгээ авч тэмдэглүүлэн татварын тайлангаар дараа тооцоо хийж байна." 3 дугаар зүйл. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татварын тухай хуулийн 5.1.12-ын "/1 метр тутмаас/" гэснийг, 5.3.9-ийн ",улс" гэснийг тус тус хассугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх