A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 сарын 01 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

Хэвлэх

"л/хөдөө аж ахуйн ээлжит тооллогыг 10 жил тутам, завсрын тооллого, судалгааг 5 жил тутам."

2 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "г" заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

Хэвлэх

"г/өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам;"

3 дугаар зүйл.Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "д" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ