- Нүүр
- Монгол Улсын хууль
- СТАТИСТИКИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Статистикийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 151дүгээр зүйл нэмсүгэй:
"151дүгээр зүйл. Үндэсний статистикийн газрын ерөнхий менежерийн бүрэн эрх
1.Үндэсний статистикийн газрын ерөнхий менежер нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
1/байгууллагынхаа орон тоо, цалингийн санг тогтоох, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах;
2/батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
3/хуульд заасан бусад бүрэн эрх."
2 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"2.Үндэсний статистикийн газар болон аймаг, нийслэл, дүүргийн статистикийн хэлтэс, тасгийг улсын төсвөөс санхүүжүүлнэ."
3 дугаар зүйл. Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "төвлөрсөн " гэснийг "улсын" гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл. Энэ хуулийг 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
