A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

("Төрийн мэдээлэл", 2011 он, №48)

1 дүгээр зүйл.Төрийн аудитын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

Хэвлэх

1/15 дугаар зүйлийн 15.1.15-15.1.17 дахь заалт:

"15.1.15.сонгууль зохион байгуулахтай холбогдсон улсын төсвөөс санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэлд, түүнчлэн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт гаргах;

15.1.16.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн жилийн өмнөх нэг жилийн хугацаанд тухайн сонгуульд оролцох улс төрийн нам, сонгуулийн эвсэлд нэгдэн орсон намуудад иргэд, хуулийн этгээдээс өгсөн хандивын тайланг хянан баталгаажуулах;

15.1.17.Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоо илэрхийлж бүртгүүлсэн улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах;"

2/15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэг:

"15.5.Үндэсний аудитын газар энэ хуулийн 15.1.17-д заасан дүгнэлтийн нэг хувийг уг дүгнэлтийг гаргаснаас хойш хоёр хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх бөгөөд уг дүгнэлтэд улс төрийн нам, намуудын сонгуулийн эвслээс дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хуулбарыг хавсаргана."

2 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.5 дахь заалтын "15.1.14," гэсний дараа "15.1.15, 15.1.16, " гэж нэмсүгэй.

Хэвлэх

3 дугаар зүйл.Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.15 дахь заалтын дугаарыг "15.1.18." болгон өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ