- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ХЭМЖЛИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5 дахь хэсэг нэмсүгэй:
"5.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг инженер техник, технологийн мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно."
2 дугаар зүйл. Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Стандартчилал, хэмжил зүйн төвийн даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлнө."
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
