A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 01 сарын 20 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.3 дахь заалтын "хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргах" гэснийг, 33.3.5 дахь заалтын "дүгнэлт гаргах" гэснийг тус тус "хяналт тавих" гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Хэвлэх

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3.4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.

Хэвлэх

Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД