A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ 2008 оны 05 сарын 06 өдөр Дугаар 26 Төрийн ордон, Улаанбаатар хот Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Төрийн албаны тухай хуулийн 5.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Улсын Их Хурлын 2002 оны 73 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл"-ийн улс төрийн албан тушаалын ТӨ-VА-аас "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга," гэснийг хасч тусгай албан тушаалын ТӨ-VА-д "Монгол банкны Ерөнхийлөгч" гэсний өмнө "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга," гэж нэмсүгэй. 2.Энэ тогтоолыг 2008 оны 5 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН