A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАСГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН БУЮУ ХҮНДЭТ ТЭМДГИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 135 Мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Засгийн газрын 1997 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдгийн төрөл болон тэдгээрийг олгох эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын 9 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "9. "Мэдээлэл, харилцаа холбооны тэргүүний ажилтан" тэмдэг-Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга". Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАЯРЦОГТ