A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР (ЖУРАМ) БАТЛАХ ТУХАЙ 2005 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 215 Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн 17 дугаар хавсралт, Иргэний нисэхийн тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам (хөтөлбөр), дүрэм, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай" Засгийн газрын 1999 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ