- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ХӨРӨНГӨ ГАРГАХ ТУХАЙ
2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр
Дугаар 281
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Авто баазын парк шинэчлэлт, зочны үйлчилгээнд зориулан худалдан авах 7 Ниссан Максима автомашины үнэ нийт 298270.0 /хоёр зуун ерэн найман сая хоёр зуун далан мянга/ мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.
2. 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Зарим бараа, материал, тоног төхөөрөмж, машин механизм, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Зарим бараа, материал, тоног төхөөрөмж, машин механизмыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн дээр дурдсан 7 автомашин, Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээний зардлын төсвөөс санхүүжүүлэн худалдан авах 6 автомашин, нийт 13 Ниссан Максима автомашиныг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 157 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх бараа, материал, техник, тоног төхөөрөмж, машин механизмын нэр төрөл, тоо хэмжээний жагсаалт"-ын "Автомашин" гэсэн хоёрдугаар зүйлийн 501 дэх заалтыг дор дурдсанаар өөрчилсүгэй:
501 | 8703.24.11 | Ниссан Максима | ш | 16 |
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Текст томруулах
A
A
A
