A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 307 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 7.1.1, 7.1.6-г үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Монгол Улсын төсвийн хөрөнгийн хэмжээ өссөнтэй холбогдуулан улсын төсвийн хөрөнгийн санхүүгийн удирдлагыг сайжруулах зорилгоор Сангийн яамны орон тооны хязгаарыг 10-аар нэмэгдүүлсүгэй. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны З дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "Сангийн яам-116" гэснийг "Сангийн яам-126" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Сангийн сайд
М.ЭНХБОЛД Н.БАЯРТСАЙХАН