- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 2007 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 34 Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Зуны цагийн тоололд шилжүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 93 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг өөрчлөхгүй болсон тул төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын ажил, үйлчилгээний цагийн хуваарийг зохицуулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд нарт даалгасугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Монгол Улсын Шадар сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
