- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 241-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОЖ БАЙГАА ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 241 Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээг 67500 төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 45000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоож 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. 2. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 56251-67500 төгрөг хүртэлх бүрэн тэтгэврийн хэмжээг 11250 төгрөг, 67501-100000 төгрөг хүртэлх бүрэн тэтгэврийн хэмжээг 10000 төгрөг, 100001 төгрөгөөс дээшхи бүрэн тэтгэвэр болон 37501 төгрөгөөс дээшхи хувь тэнцүүлсэн тэтгэврийг 7500 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцон олгох арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэл нарт даалгасугай. 3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 110 дугаар тогтоолыг 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
