A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-1-9-ний өдрийн 5 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2007 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Дугаар 239 Төрийн албаны тухай хуулийн 28.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: Төрийн захиргааны албан хаагчийн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг үндсэн цалинд нь шингээн тооцсонтой холбогдуулан "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ын 3 дахь заалтын "10" гэснийг "0" гэж өөрчлөн 2007 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй. Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ