- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2000 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай 14 дэх заалт нэмсүгэй: "9.2.14.эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн." 2 дугаар зүйл.Энэ хуулийг Донорын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
