- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: "4.4. Энэ хуулийн 4.3 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээний борлуулалтын орлогын хэмжээ нь мөн хуулийн 3.1.9-д заасан хэмжээний 80 хувьд хүрсэн нь сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан болон иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар нотлогдсон, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг шаардлагын хэмжээнд хөтөлж хэвшсэн тохиолдолд тухайн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхийг өөрөө хүсвэл татвар төлөгчөөр бүртгэж болно." 2/ 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалт: "11.4.3. үйлдвэрлэгч-экспортлогчоос бусад татвар төлөгчийн татварыг төсвөөс улиралд нэг удаа буцаан олгох." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A
