- Нүүр
- Монгол Улсын хууль
- АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын "бүрэн төлөөгүй" гэсний дараа "буюу энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд лизенцийн төлбөр, алданги төлөөгүй" гэж; 47 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "ЗО хоногийн дотор" гэсний дараа "лизенцийн төлбөрийг, тогтоосон алдангийн хамт төлсөн, эсхүл" гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай З дахь хэсэг нэмсүгэй: "З.Лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө." З дугаар зүйл.Энэ хуулийг 1998 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
