- Нүүр
- Монгол Улсын хууль
- ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ 2000 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот ГААЛИЙН ТАРИФЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Гаалийн тарифын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг "1/тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хөрөнгө оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж үйлдвэрлэл явуулахдаа технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизм. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг Засгийн газар батална." гэж өөрчлөн найруулсугай: 2 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ
Текст томруулах
A
A
A
