A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2005 ОНЫ 12 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХYЧИНГYЙ БОЛСОНД ТООЦСОН/
Бүлэг: 1979

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 7.1.3; 7.2.6; 34.4.6 дахь заалт тус тус нэмсүгэй: 1/7.1.3: "7.1.3.хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагаас хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгохтой холбогдон гаргасан зарим зардал;" 2/7.2.6: "7.2.6.хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэнд үзүүлэх урамшууллын зардал;" З/34.4.6: "34.4.6.хүнд нөхцөлд байгаа хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлсэн иргэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх зорилго бүхий төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах, асран хүмүүжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, гэрээг цуцлах;" 2 дугаар зүйл.Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.2, 3.1.6-ын "бүтэн өнчин" гэснийг "хүнд нөхцөлд байгаа"; "7.1.3"-ыг "7.1.4"; "7.2.6"-г "7.2.7"; "34.4.6; 34.4.7; 34.4.8"-ыг "34.4.7; 34.4.8; 34.4.9" гэж тус тус өөрчилсүгэй. З дугаар зүйл.Энэ хуулийг Гэр бүлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД

Хэвлэх