- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ПАТЕНТИЙН ТУХАЙ ХУУЛЬ /Энэ хуулийг 2006 оны 1 дyгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

ПАТЕНТИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл.Патентийн тухай хуульд дор дурдсан агуулгатай З дугаар зүйлийн 9, 10, 11 дэх заалт, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт, 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт догол мөр, мөн зүйлийн 4 дэх хэсэгт догол мөр, мөн зүйлийн 9, 10 дахь хэсэг, 61 дугаар зүйл, 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт догол мөр, мөн зүйлийн 8 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус нэмсүгэй: 1/ 3 дугаар зүйлийн 9, 10, 11 дэх заалт: "9/"патент эзэмшигч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийг; 10/"Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенц /1883/ болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Бүтээгдэхүүний загварын олон улсын хадгалалтын тухай Гаагийн хэлэлцээр /1960/, Патентийн хамтын ажиллагааны гэрээ /1970/, Дэлхийн худалдааны байгууллагын Оюуны өмчийн эрхийн худалдаанд хамаарах хэлэлцээр/1994/-ийг; 11/"Патентийн хамтын ажиллагааны гэрээнд нийцсэн Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг" гэж конвенцийн давамгайлах огноо бүхий Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу гаргасан шинэ бүтээл, ашигтай загвар, мэдүүлгийг тус тус ойлгоно." 2/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15 дахь заалт: "15/оюуны өмчийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих улсын хяналтыг хэрэгжүүлэх, оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулах." 3/ 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн догол мөр: "Шинэ бүтээлийн тодорхойлолт нь шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгод хүрэхэд тухайн шийдлийн урьдах техникийн түвшингээс онцгой ялгарах шинж чанарыг илрүүлж, шийдлийн хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд түүний давуу байдал болон шинэ бүтээлийг ашиглах аргыг хангалттай, бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг агуулна. Шинэ бүтээлийн томъёолол нь тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанарыг илрүүлэн гаргаж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон бөгөөд ойлгомжтой, товч, тодорхой байна. Нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно. Тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана. Товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй." 4/ 6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн догол мөр: "Бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг мэдүүлэг гаргагч Оюуны өмчийн газарт гаргана." 5/ 6 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг: "9.Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно. 10.Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно." 6/ 61 дугаар зүйл: "61 дугаар зүйл.Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу олон улсын мэдүүлэг гаргах 1.Монгол Улсыг нэр зааж гаргасан шинэ бүтээл, ашигтай загварын олон улсын мэдүүлгийн анхдагч огноог энэ хуулиар, эсхүл Патентийн хамтын ажиллагааны гэрээний дагуу бүртгүүлсэн олон улсын бүртгэлийн огноогоор тогтооно. 2.Монгол Улсын иргэн буюу Монгол Улсад оршин суудаг гадаад улсын иргэн, харьяалалгүй хүний гаргасан олон улсын мэдүүлгийн хувьд Оюуны өмчийн газар буюу Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага нь хүлээн авагч байгууллага болно. 3.Хүлээн авагч байгууллага олон улсын мэдүүлгийг гэрээнд заасан хэл дээр хүлээн авч, хураамж авна. 4.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ авахаар Монгол Улсын нэрийг заасан бол Оюуны өмчийн газар нь нэр заагдсан байгууллага болно. 5.Мэдүүлэг гаргагч нь олон улсын мэдүүлэгтээ олон улсын урьдчилсан магадлан шүүлт хийлгэхээр Монгол Улсыг сонгосон бол Оюуны өмчийн газар сонгогдсон байгууллага болно. 6.Сонгогдсон байгууллага нь мэдүүлэгт хийх урьдчилсан магадлан шүүлтийн тайланг гэрээнд заасан хугацаанд хүлээж авна. 7.Монгол Улсыг сонгосон олон улсын мэдүүлгийн хувьд мэдүүлэг гаргагч Патентийн хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу урьдчилсан магадлан шүүлтийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө хураамж төлнө. 8.Оюуны өмчийн газар олон улсын мэдүүлэгт хийгдэх бүх үйл ажиллагааг зохих гэрээ, журам, зааврын дагуу гүйцэтгэнэ." 7/ 10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн догол мөр: "Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын гэрчилгээ авах мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус хөрвүүлж болох бөгөөд анхдагч огноог анхны мэдүүлгээр хадгална." 8/ 10 дугаар зүйлийн 8 дахь хэсэг: "8.Мэдүүлж буй бүтээгдэхүүний загвар урьд танил болсон загварууд буюу тэдгээрийн онцлог шинжийн нэгдлээс мэдэгдэхүйц ялгарахгүй бол уг загварыг шинэ ба эх загвар гэж үзэхгүй." 9/ 19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг: "8.Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн нөхцөлтэйгээр байгуулж болохгүй." 10/ 20 дугаар зүйлийн З дахь хэсэг: "З.Лиценз албадан хэрэглэх тухай гэрээ хийх нөхцөлд патент бүхий бүтээл ашигласны төлбөрийг лиценз авагч тал патент эзэмшигчид төлнө." 2 дугаар зүйл.Патентийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн "патент эзэмших эрхийг" гэсний дараа "патент эзэмшигчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр"; 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эхэнд "Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлэг гаргах" гэж тус тус нэмсүгэй. 3 дугаар зүйл.Патентийн тухай хуулийн З дугаар зүйлийн 3, 5 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 6 дахь заалт, 7, 9, 11, 13, 16 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З дахь заалт, 21 дүгээр зүйл, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар тус тус өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн 3 дахь заалт: "3/"ашигтай загвар" гэж аливаа үйлдвэрлэлийн арга, хэрэгсэл, бүтээгдэхүүн, тэдгээрийн үндсэн хэсэг, зохион байгуулалтад хамаарах, шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой ашигтай шийдлийг;" 2/ 3 дугаар зүйлийн 5 дахь заалт: "5/"ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг улсын бүртгэлд бүртгэн авч, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичгийг;" 3/ 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 6 дахь заалт: "6/бичил биетээс өөр амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга. Үүнд биологийн бус ба микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй." 4/ 7 дугаар зүйл: "7 дугаар зүйл. Ашигтай загварын мэдүүлэг гаргах 1.Ашигтай загварын мэдүүлгийг зохиогч болон түүнээс эрх шилжүүлэн авсан этгээд Оюуны өмчийн газарт гаргана. Мэдүүлэг нь өргөдөл, тодорхойлолт, томъёолол, тайлбарлах зургаас бүрдэнэ. Ашигтай загварын томъёолол нь уг шийдлийн ялгарах шинжийг тодорхойлж, эрхийн хамгаалалтын хүрээг тогтооно. 2.Мэдүүлэг нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, эсхүл мэдүүлэг гаргагч нь ашигтай загварын хууль ёсны зохиогч, өв залгамжлагч биш байвал тухайн ашигтай загварыг бүртгэхгүй." 5/ 9 дүгээр зүйл: "9 дүгээр зүйл.Ашигтай загварын мэдүүлгийн анхдагч огноог тогтоох Ашигтай загварын бүрдэл хангасан мэдүүлгийг Оюуны өмчийн газарт хүлээн авсан өдрөөр анхдагч огноог тогтооно." 6/ 11 дүгээр зүйл: "11 дүгээр зүйл.Ашигтай загварын мэдүүлэгт магадлан шүүлт хийх 1.Мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана. 2.Дараахь тохиолдолд ашигтай загвараар бүртгэж гэрчилгээ олгохгүй: 1/ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон; 2/ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нэвтэрч ашиглагдсан; 3/урьд нь үндэсний болон гадаадын хэвлэлд нийтлэгдсэн." 7/ 13 дугаар зүйл: "13 дугаар зүйл.Ашигтай загварын гэрчилгээ олгох Ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно." 8/ 16 дугаар зүйл: "16 дугаар зүйл.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигчийн эрх 1.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч дараахь эрх эдэлнэ: 1/ашигтай загвараа өмчлөх, эзэмших, ашиглах; 2/ашигтай загварыг бусдад төлбөртэйгээр ашиглуулах. 2.Ашигтай загварын гэрчилгээг хэд хэдэн этгээд хамтран эзэмшиж байгаа нөхцөлд өмчлөх эрхийг хамтран эдэлнэ." 9/ 19 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг: "6.Лицензийн гэрээ нь гуравдагч этгээдийн ашиг сонирхолд харшлахгүй байх бөгөөд гэрээний талууд гэрээний нууцыг чанд хадгална." 10/ 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт: "3/лицензийн гэрээгээр патент бүхий бүтээлийг ашиглаж байгаа байдал нь шударга бус өрсөлдөөний шинжийг агуулсан гэж патент эзэмшигч үзвэл." 11/ 21 дүгээр зүйл: "21 дүгээр зүйл.Ашигтай загварыг ашиглах 1.Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч тухайн бүтээлийг бусдад ашиглуулахдаа гэрээ байгуулна. 2.Гэрээнд бүтээл ашиглах нөхцөл, хүрээ, хугацаа, төлбөрийн хэмжээ, түүнийг төлөх журам зэргийг тусгана." 12/ 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэг: "2.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент, ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч өөрчлөгдөхөд энэ тухай бичгээр Оюуны өмчийн газарт мэдэгдэх ба энэ өөрчлөлт нь гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөхгүй ." 13/ 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Патентийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол улсын байцаагч иргэнийг 5000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000 хүртэл төгрөгөөр торгох, шүүгч иргэнийг 50000 хүртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250000 хүртэл төгрөгөөр торгох, эсхүл гэм буруутай иргэн, албан тушаалтныг 7-14 хүртэл хоногоор баривчлах шийтгэл ногдуулж, хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгон, тухайн барааг устгаж, үйлдвэрлэлийг зогсооно." 4 дүгээр зүйл.Патентийн тухай хуулийн "оновчтой санал" гэснийг "ашигтай загвар"; 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "товч мэдээлэл" гэснийг "томъёолол"; мөн зүйлийн 6 дахь хэсгийн 2 дахь өгүүлбэрийг "Парисын конвенцийн болон Дэлхийн худалдааны байгууллагын аль нэг гишүүн оронд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг Оюуны өмчийн газрын хүсэлтээр хавсаргана"; 14 дүгээр зүйлийн "оновчтой саналын гэрчилгээ 5 жилийн" гэснийг "ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн" гэж тус тус өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын "тус тус ойлгоно"; 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ", бүтээгдэхүүний загвар" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл.Патентийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн сүүлчийн догол мөр, 19 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
