- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ /ЭНЭ ХУУЛИЙГ 2006 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦСОН/

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2001 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хүснэгт/-т дор дурдсан агуулгатай 7, 8 дахь заалт нэмсүгэй: 7 автобезин 90 хүртэл октантай - Тонн тутмаас 11.0 90-ээс дээш октантай - Тонн тутмаас 12.0 8 Дизелийн түлш - Тонн тутмаас 15.0 2 дугаар зүйл. Онцгой албан татварын хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1,2," гэсний дараа "4" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл. Энэ хууль 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
