- Нүүр
- Монгол Улсын хууль
- УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ /энэ хуулийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2002 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Ургамал хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "10 дугаар зүйл. Ургамал, түүний гаралтай түүхий эдийг улсын хилээр нэвтрүүлэх 10.1. Ургамал түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна." 2 дугаар зүйл. Энэ хуулийг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Текст томруулах
A
A
A
