- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЭНЭ ХУУЛИЙГ 2002 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НИЙ ӨДРИЙН ХУУЛИАР ХҮЧИНГҮЙД ТООЦСОН/

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1999 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-ийн ".. орлогын .." гэсний дараа "..нэмэгдсэн өртгийн .." гэж нэмсүгэй. 2 дугаар зүйл. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг "1/импортын барааны нэмэгдсэн өртгийн албан татвар;", 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг "5/ус, рашаан ашигласны төлбөр;", мөн зүйлийн 4 дэх хэсгийн 11 дэх заалтыг "11/агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;", мөн хэсгийн 13 дахь заалтыг "13/байгалийн ургамал ашигласны төлбөр;", мөн хэсгийн 17 дахь заалтыг "17/ус, рашаан ашигласны төлбөр;" гэж тус тус өөрчлөн найруулсугай. З дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 7, 10, 14 дэх заалтыг тус тус хассугай. 4 дүгээр зүйл. Энэ хуулийг 1999 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
