- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2008 оны 12 сарын 19 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 81 дүгээр зүйл нэмсүгэй: "81 дүгээр зүйл.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх 81.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 81.1.1.эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах; 81.1.2.эрүүл мэндийг хамгаалах, дэмжих асуудлаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх журмын биелэлтийг хангуулах; 81.1.3.эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, үйлдвэрлэлийн стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах; 81.1.4.эрүүл мэндийн магадлан итгэмжлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулах; 81.1.5.хөдөлмөрийн норм, нормативын хэрэгжилтийг зохион байгуулах; 81.1.6.эрүүл мэндийн статистик мэдээллийг гаргаж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах; 81.1.7.эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын сургалт зохион байгуулах, судалгаа тайлан гаргах; 81.1.8.хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх; 81.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх." 2 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн "төрийн захиргааны төв байгууллага," гэсний дараа "эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага," гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "8.1.3.хөдөлмөрийн норм, нормативыг ажилтны эрх, ашиг сонирхлыг төлөөлөх байгууллагын саналыг харгалзан төрийн захиргааны холбогдох төв байгууллагатай хамтран батлах;" 4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын "баталж, биелэлтийг хангуулах" гэснийг "батлах" гэж өөрчилсүгэй. 5 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг, 22 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг, 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсгийн "төв" гэснийг тус тус хассугай. 6 дугаар зүйл.Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 7 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
