- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 11 сарын 24 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.9 дэх хэсэг нэмсүгэй: "8.9.Эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5.2-т заасан салбар зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортлох зөвшөөрөл олгоно." 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
