A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ /Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2009 оны 10 сарын 30 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "тохиолдсон, эсхүл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурснаас" гэснийг "тохиолдсоны улмаас" гэж өөрчилсүгэй. 2 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын "3.2.1," гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн ", 8.2" гэснийг тус тус хассугай. 3 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх