A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ /шинэчилсэн найруулга//Энэ хуулийн 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцс
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2010 оны 02 сарын 04 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 26.3.7 дахь заалт нэмсүгэй: "26.3.7.өмнөх ээлжит болон нөхөн сонгуулийн зардлын тайланг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол." 2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.6 дахь хэсгийн "улсын орлого болгох тухай" гэсний дараа "болон энэ хуульд заасан захиргааны шийтгэл ногдуулах тухай" гэж нэмсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 02 дугаар сарын 04 -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх