- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 6 дугаар зүйлийн 1 дэх заалт: "1/ эд хөрөнгийн чанартай бөгөөд үнэлж болох нэхэмжлэлд:
Нэхэмжлэлийн үнэ /төгрөгөөр/ | Хураамжийн хувь хэмжээ |
0-3000 | 50 төгрөг |
3001-10000 | Нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2 хувь |
10001-50000 | 200 төгрөг дээр 10000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 3,5 хувийг нэмнэ. |
50001-500000 | 1500 төгрөг дээр 50000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 4 хувийг нэмнэ. |
500001-1000000 | 19500 төгрөг дээр 500000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 2,1 хувийг нэмнэ. |
1000001-10000000 | 30000 төгрөг дээр 1000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 1,4 хувийг нэмнэ. |
10000001-ээс дээш | 156000 төгрөг дээр 10000000-аас дээш төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0,5 хувийг нэмнэ." |
2/19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг: "2. Шүүхэд нэхэмжлэл гаргагч хураамжийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлж энэ тухай баримтыг нэхэмжлэлийн хамт ирүүлнэ." 2 дугаар зүйл. Энэ хуулийг 1999 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 1999 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хот ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсэгт дор дурдсан агуулгатай З дахь заалт нэмсүгэй: "З/хөлөг онгоцыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоход 20000 төгрөг." 2 дугаар зүйл. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсгийн "Агаарын хөлөг," гэсний дараа "хөлөг онгоц," гэж нэмсүгэй. З дугаар зүйл. Энэ хуулийг Далай ашиглах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
Текст томруулах
A
A
A
