A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот 1 дүгээр зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 51 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: "51 дүгээр зүйл. Хураамжийн хэмжээг тогтоох 1.Гадаадын иргэнд олгох визийн хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно. 2.Энэ зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тухайн гадаадын иргэнийг харьяалсан улстай энэ талаар харилцан адил байх зарчмыг баримтлан тогтоож болно." 2 дугаар зүйл. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг хүчингүй болгосугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

Хэвлэх