- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"47.3.5.энэ хуулийн 61 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдээс сонгож, Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох."
2 дугаар зүйл.Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.12 дахь заалт, 61 дүгээр зүйлийн гарчиг, мөн зүйлийн 61.1, 61.3, 61.4 дэх хэсгийн "даргад" гэснийг "гишүүнд" гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн захиргааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
