- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 08 сарын 21 өдөр Дугаар 22 Төрийн ордон, Улаанбаатар хот
Зарим Байнгын хорооны
бүрэлдэхүүнд өөрчлөлт
оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпилийг Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Ринчиннямын Амаржаргалыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Шаравдоржийн Түвдэндоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Октябрийн Баасанхүүг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Мишигийн Сономпил, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2012 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
