- Нүүр
- Монгол Улсын хууль
- АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн "Ан агнуурын тухай, Амьтны аймгийн тухай" гэснийг "Амьтны тухай" гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Амьтны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Текст томруулах
A
A
A
