- Нүүр
- Монгол Улсын хууль
- БАНКНЫ ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 64.1.4 дэх заалт нэмсүгэй:
64.1.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;
2 дугаар зүйл.Банкны тухай хуулийн 64.1.4-64.1.7 дахь заалтын дугаарыг 64.1.5-64.1.8 гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
