A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын хилийн тухай хуулийн 32 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6, 7 дахь заалт нэмсүгэй:

Хэвлэх

"6/шүүн таслах ажиллагаа болон хорих анги, цагдан хорих байрнаас оргон зайлж улсын хил нэвтрэхийг завдсан, эсхүл нэвтэрсэн яллагдагч, ялтны талаарх мэдээлэл, лавлагааг тахарын албанд гаргаж өгөх, хамтран ажиллах;

7/хилийн бүс орчимд эрэн сурвалжлагдаж байгаа яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах ажиллагаанд оролцох, хүн хүч, автомашин, техник хэрэгслээр туслах."

2 дугаар зүйл.Энэ хуулийг Тахарын албаны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД