- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЖИЖИГ, ДУНД YЙЛДВЭРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ
ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн "төрийн захиргааны" гэсний дараа "төв" гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйл.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн дараах зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 11 дүгээр зүйл:
"11 дүгээр зүйл.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
11.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
11.1.1.жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж болон жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;
11.1.2.жижиг, дунд үйлдвэрийн салбарт улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, бодлогоор хангах;
11.1.3.жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлийн талаар санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх;
11.1.4.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид үзүүлэх төрийн үйлчилгээг нээлттэй, шуурхай хүргэх, шат дамжлагыг багасгах, хяналт шалгалт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоог боловсронгуй болгох арга хэмжээ авах санал боловсруулж зохих байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
11.1.5.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зориулсан үндэсний болон олон улсын хэмжээний үзэсгэлэн, худалдаа, чуулга уулзалт зохион байгуулах;
11.1.6.жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхим, төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах, мэдээлэл солилцох;
11.1.7.жижиг, дунд үйлдвэрийн талаар шаардлагатай судалгааг тогтмол явуулж, үр дүнг нийтэд мэдээлэх;
11.1.8.хуульд заасан бусад бүрэн эрх."
2/21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг:
"21.1.Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсруулж, зохих журмын дагуу Засгийн газарт оруулж батлуулна."
3 дугаар зүйл.
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн "Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний" гэснийг "Жижиг, дунд үйлдвэрийн" гэж, мөн зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.6 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн "үйлдвэр, худалдаа, үйлчилгээний" гэснийг "жижиг, дунд үйлдвэрийн" гэж, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн "төрийн захиргааны байгууллагын дарга" гэснийг "Засгийн газрын гишүүн" гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
