- Нүүр
- Монгол Улсын хууль
- ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2013 оны 05 сарын 24 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.
Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд" гэснийг "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 44, 45 дугаар зүйлд" гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.4 болон" гэснийг "Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт болон" гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.
Энэ хуулийг 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A
